Швейцарын хөгжлийн агентлаг Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгөх систем, системийн бичиг баримт, системийн эх код болон мэдээллийн сан болон оюуны өмчийн эрх хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэн өглөө. 

Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зуданд нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Ногоон алт, Малын эрүүл мэнд”  урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ. Тэр үеэс хойш 17 жил өнгөрч, энэ хугацаанд Швейцарын хөгжлийн агентлаг асар арвин туршлага, сургамжуудыг хуримтлуулж мөн саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж, хойч үедээ сайн сайхан ирээдүйг бүтээн үлдээхийн төлөө олон сайхан амжилтууд, үр дүнг бүтээсэн юм.

“Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах, бэлчээр, байгаль орчин, мал амьтаддаа ээлтэй арга замаар бэлдсэн гэдгийг баталгаажуулах, зах зээлд өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингээх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадлын стандарт түүний цахим мөшгөх системийг хөгжүүлсэн билээ.

“Хариуцлагатай нүүдэлчин” зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд MNS 6891 : 2020 стандартын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн А-68 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэг бэлтгэн, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12-р сарын 30-ны өдрийн C/55 дугаар тушаалаар тус стандартыг батласан. 

Швейцарын хөгжлийн агентлаг нь “Хариуцлагатай нүүдэлчид” стандарт ба цахим мөшгих системийн салшгүй хэсэг болох дараах систем, мэдээллийн сангуудыг тусдаа хандивын гэрээгээр хүлээлгэж өгсөн юм.