ТБИЛИСИ. /BBC/. Гүржийн Үндэсний телевиз тэргүүтэй олон мянган цахим хуудас цахим халдлагад өртжээ. Хэргийн материалууд, хувийн мэдээлэл бүхий шүүхийн цахим хуудсуудад ч мөн халдсан байна.

Цахим халдлагад өртсөн ихэнх цахим хуудсуудын нүүр хуудсан дээр Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн зураг болон “Би буцаж ирнэ” гэх үг гарч иржээ. Уг халдлагыг хаанаас үйлдсэнийг хараахан тогтоогоогүй байгаа аж. 

BBC” сувгийн Кавказ дахь сурвалжлагч Райхан Дмитриегийн мэдээлснээр, уг халдлагын ард ОХУ байж магадгүй хэмээн нийгмийн сүлжээ хэрэглэгчид таамаглаж байгаа аж. 

Цахим аюулгүй байдлын шинжээчдийн үзэж буйгаар, Гүржийн Засгийн газрын цахим хуудсууд “сайтар хамгаалагдаагүй, халдлагад өртөмтгий” байжээ. 

Уг халдлага төрийн бус байгууллагууд болон хувийн компаниуд зэргийн 2000 гаруй цахим хуудсыг онилсон байжээ. “Халдлагын үеэр дохио байхгүй болж, станц нэвтрүүлэх боломжгүй болсон” гэж телевизийн “Imedi” сувгийн дарга Ираклий Чихладзе мэдээлжээ. Мөн “Maestro” сувагт үүнтэй ижил явдал тохиолдсон байна. 

Ийм өргөн хүрээг хамарсан халдлагыг бид урьд өмнө нь харж байгаагүй. Уг халдлага ноцтой доголдол үүсгэсэн боловч үндэсний чухал дэд бүтэц үүнд өртөөгүй байна” гэж “Surrey” их сургуулийн цахим аюулгүй байдлын шинжээч, профессор Алан Вудворд хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг