Б.Баясгалан
02 сарын 19, 2020
Говь-Алтай аймагт 30 настай эмэгтэй машиндаа нас барсан хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний үүрийн 04 цаг 20 минут орчимд Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Тус дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллалаа. Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б нас барсныг тогтоосон, шалгалтын ажил үргэлжилж байна.
Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субъектууд аймгийн Засаг даргын ямар нэгэн өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн нөхцөл тогтоогдож, шалгалт хийгдэж байна.
Талийгаач Б-ийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор шүүх эмнэлэгт задлан шинжээчийг томилсон. Дүгнэлт гарахыг хүлээж байна.
Хэрэв өндөржүүлсэн бэлэн байдалд буй энэ үед бүлэг, бөөгнөрөл үүсгэж архидан согтуурсан нь тогтогдох юм бол хариуцлагыг тухайн эрх бүхий субъектэд хүлээлгэнэ. Шалгалт, байцаалт үргэлжилж буй учир хэнийг цагдан хорьсон болон гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.108.182] ・ 2020.02.22 Хариулах
Shahsan shahuulsan 2 hoylaa haruitslaga huleene ntr geed gutsaad bsn bhaa Odoo hariidaa. Er bol 3 n gar arhi uugaad bogsongoo orohgui udaa
Зочин [202.126.88.154] ・ 2020.02.21 Хариулах
Архичин алуурчдыг бүгдийг нь шоронд хатааж алахд өгөөсэй
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна