Танд их мөнгө олох боломж бий ч ганцаараа гэдгээ санаарай. Зарим хүний хувьд ганцаараа байх нь л сайхан байж мэдэх. 

Гэрээсээ ажиллаад мөнгө олно гэдэг нэгэн цагт мөрөөдөл байлаа. Харин одоо техник технологийн хөгжлийн ачаар гэрээсээ хийж болохуйц супер ажлууд бий болжээ. Үүнд өөрийн бизнесээ эхлүүлэх, аль нэг компанид ажиллах гээд танд аль аль сонголт нь бий. Ямартай ч боломж хэзээ ч хомсдохгүй. Ингээд Америкийн дундаж цалингаас ч их мөнгө олж болох 50 ажлын боломжийг танилцуулъя. 

  1. Туслах маркетер

Туслах маркетер бол хувийн сурталчлагч. Та хувийн вебсайтдаа нэгэн номны талаарх сэтгэгдлээ бичээд Amazon-д линкээ хавсаргалаа гэж бодъё. Хэрэглэгч таны линкээр дарж уншаад тухайн номыг худалдаж авбал Amazon-оос танд хувь өгөх болно. Гарааны мөнгө хэрэггүй тул хүмүүс их хошуурхдаг. 

  1. Хөдөлгөөнт зураач 

Та телевиз, кино, видео тоглоом болон бусад медиад зориулсан хөдөлгөөнт зураг, визуал эффект хийж чаддаг уу? Тийм бол та чөлөөт уран бүтээлч болж гэрээсээ мөнгө олоорой. Та Upwork тэргүүтэй сайтад нэгдээд цагт 25-106 доллар олж чадна. 

  1. Нарийн боовчин, тогооч

Та хоол, нарийн боов хийх сонирхолтой бол хоббигоо бизнесийн боломж болгоорой. Танд сошиал медиа аккаунт байхад л хангалттай. Хийсэн бүтээгдэхүүнийхээ зургийг сайн аваад хийгээд байхад л удахгүй захиалга орж ирнэ. 

  1. Блогчин

Блог хөтлөх хялбар бөгөөд их мөнгөний шаардлагагүй. Дуртай хөгжим, хоолныхоо тухай бичихээс эхлээрэй. Яваандаа та үүгээр мөнгө олж болно. Нарийн мэдээллийг https://blogging.org/ эндээс харна уу. Түүний зааврыг дагасан хүмүүс тэгээс эхэлсэн ч 18 сарын дотор зургаан оронтой тоо олдог болжээ. 

  1. Нягтлан бодогч

Та нягтлан бодогч болохын тулд дөрвөн жил сурах албагүй. Цахим болон биет сургалтад хамрагдахад л хангалттай. https://www.accountingcoach.com/bookkeeping-training Сургалтаа төгсөөд мөнгө олох ажилдаа ороорой. Жилийн цалин тань 34 мянган доллараас эхэлнэ. Бүр 70 мянган долларын цалинтай гэр нягтлан бодогч ч бий. 

  1. Хүүхэд асрагч

Таны танилын хүрээ том бол хүүхэд асрагч хэрэгтэй эсэхийг нь нэг сонирхоорой. Хэдэн цагаас бүтэн өдөр байсан ч хамаагүй хүүхэд харах үйлчилгээг гэрээсээ хийж болно. Гол нь танд тусгай зөвшөөрөл, гэрчилгээ хэрэг болно. 

  1. Эрүүл мэндийн судалгаа хянагч

Business Insider-т мэдээлж буйгаар энэхүү мэргэжилтэн эрүүл мэндийн өдөр тутмын судалгааны ажилд тусалж, бүх төрлийн хэрэгцээт мэдээллээр хангах үүрэгтэй. Танд диплом хэрэггүй бөгөөд жилд 48 мянган доллар олж болно. 

  1. Консалтинг

Та мэдлэг чадвараа бусадтай хуваалцахдаа нээлттэй хандаарай. Тухайлбайл, та санхүүч, хуульч бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч болно. Эсвэл компаниудад програм ашиглах зааварчилгаа өгөх боломж ч бий. 

  1. Хэрэглэгчийн үйлчилгээний төлөөлөгч 

Та бусадтай харилцах чадвартай юу? Мөн танд суурин утас, тасардаггүй интернет байдаг уу? Тэгвэл та гэрээсээ ажиллаад цагт 8-15 доллар олох бүрэн боломжтой юм байна. 

  1. Мэдээлэл цуглуулагч

Бизнес эрхлэгчдэд мэдээлэл цуглуулж өгнө гэдэг тийм ч зугаатай ажил биш. Гэхдээ л цагт 10 доллар олох гайхалтай боломж шүү дээ. 

  1. Худалдааны зөвлөх

Энэ ажлыг хийхэд их хөрөнгө босгох шаардлагагүй, ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай хэрэглээнүүд байхад л болно. Худалдсан бараа бүрийнхээ ашгаас 20-35 хувийг авах боломжтой. Төрөл бүрийн бүтээгдэхүүнээс сонгон худалдах боломжтой тул та өөрийн сонирхлоор сонгоорой. 

  1. Онлайн дэлгүүрийн эзэн 

Цахим худалдааны бизнесийн таван загварбайдаг. Дропшиппинг, бөөний худалдаа, үйлдвэрлэл, төлөөлөн үйлдвэрлүүлэх, захиалга. Shopify, Magento, WooCommerce гэх мэт сайтаар та онлайн худалдаагаа эхлүүлж болно.

  1. Редактор, найруулга зүйч

Book in a Box тэргүүтэй компаниуд хүмүүсээр номоо редакторлуулж, найруулгаа хянан тохиолдуулдаг. Үүний төлөө та цагт 20 долларын хөлс авна. 

  1. Арга хэмжээний зохион байгуулагч

Хурим, төрсөн өдөр, байгууллагын арга хэмжээ гээд ямар ч төрлийн үйл ажиллагаа байсан хүмүүс мэргэжлийн хувь хүмүүсээр зохион байгуулуулах хүсэлтэй байдаг. Тиймээс энэ боломжийг нь атгаад ав. 

  1. Кино, зөвлөөгөө

Та мэдрэмжтэй бол Youtube аккаунт нээж бусадтай мэдлэг, туршлагаа хуваалцаж эхлээрэй. Үүгээрээ мөнгө олохын тулд Youtube-ийн түншлэлийн хөтөлбөрт нэгдэж 1000 үзэлт тутамдаа 1-2 доллар авч болно. 

  1. Төсөл бичигч

Их сургууль, эмнэлэг, ашгийн бус байгууллагууд их хэмжээний төсөв цуглуулдаг. Төсөл бичих хэцүү болохоор мэргэжлийн хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байдаг. Та ийм туршлагатай бол жилд 40300-67000 доллар олж болно. 

  1. График дизайнер

Бизнес эрхлэгчид логогоо зуруулах, вебсайт, зар сурталчилгаа хийлгэхдээ график дизайнераас өөр хандах хүн байхгүй. Та энэ салбарын туршлагатай хүн бол жилд 45 мянган доллар олж чадна. Энэ бол эхлэх үнэ. Ур чадвар тань сайжрах тусам үнэлгээ тань ихсэх болно. 

  1. Гар урлалч 

Та гоёл чимэглэлээс эхлээд тавилга гэх мэт эд зүйл гараараа уралдаг уу? Тийм бол Etsy дэлгүүрээр гар урлалаа борлуулаарай. 

  1. Хөгжмийн багш 

Та хөгжим тоглож чаддаг уу, хүнийг зааж чиглүүлэх боломжтой юу? Тэгвэл бусадтай үүнийгээ хуваалцаарай. Гэртээ хүн дуудмааргүй байвал онлайнаар холбогдож болно шүү дээ. 

  1. Интернет аюулгүй байдлын мэргэжилтэн

Интерне аюулгүй байдлын мэргэжилтний хувьд та сүлжээг гаднын халдлагаас хамгаалж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Мөн мэдээлэл хамгаалах систем зохиох хэрэг ч гарч магадгүй. Цахим аюулгүй байдлын асуудал хөндөгдөх болсон өнөө цагт энэ ажлын байрны эрэлт нэмэгдэх нь гарцаагүй. 

  1. Цахим шүүгч 

Өмгөөлөгчид аливаа кэйс дээр ажиллахдаа шүүмж сонсохыг хүсдэг. Тиймээс та шүүгч бол 5-150 доллар олох боломжтой. 

  1. Цахим багш

Та ажлын илүү уян хатан цаг хайж байгаа багш хүн үү. Тийм бол Skype, эсвэл K12.com, Connection Academy-д хандаарай. 

  1. Оюуны өмч, зохиогчийн эрхийн эрх зүйч

Оюуны өмчөө бүртгүүлж, зохиогчийн эрхээ авахад хуулийн мэргэжилтний туслалцаа гарцаагүй хэрэг болдог. Хэрэв та энэ чиглэлийн мэргэжилтэн бол цагт 112-121 доллар олох боломжтой. 

  1. Зээлдүүлэгч

Lending Club, Prosper тэргүүтэй сайтад бусдад мөнгө зээлүүлж хүүгээр нь хоолоо залгуулах боломж олгосонд нь талархая. Сонирхоод үзээрэй. 

  1. Тэжээвэр амьтны цэвэрлэгээ

Та амьтанд хайртай юу? Бас өхөөрдөм тэжээвэр амьтдыг хараад усанд оруулж цэвэрлээд загварлаг болгомоор санагддаг уу? Тэгвэл энэ таны гэртээ хийхэд яг тохирсон ажил. 

  1. Зурагчин, зураглаач

Өнөө цагт хүн бүр гар утсандаа камертай болсон ч тусгай арга хэмжээний үед мэргэжлийн хүн заавал хэрэг болдог. Мөн авсан зурагнуудаа энэсайтаар худалдах сонголт ч бий. 

  1. Бүтээгдэхүүн туршигч 

Үнэмшилгүй санагдаж мэдэх ч та өдөр тутамдаа ашигладаг бүтээгдэхүүнээрээ мөнгө олж болно. Түүгээр ч зогсохгүй жилд 20-95 мянган доллар олж чадна. Гайхалтай биш гэж үү. 

  1. Программист

Программын хэл сурчихвал та цагт 61 доллар олж чадна. Хаанаас эхлэн сурахаа мэдэхгүй байвал энэлинкээр ороорой. 

  1. Үл хөдлөх хөрөнгө зууч 

Танд гэрчилгээ байгаа бол үл хөдлөх хөрөнгө зуучилж болно. Техник технологи хөгжсөн учир та заавал биеэр байх хэрэггүй шүү дээ. 

  1. Түрээслэгч

Танд илүү өрөө бий юу? Эсвэл унадаггүй дугуй ч юм уу, шороонд дарагдсан тавилга байвал түрээслүүлж яагаад болохгүй гэж. Зарим хүн 2017 онд гэхэд л эд зүйлсээ түрээслүүлээд 50 мянган доллар олсон гэнэ лээ.  

  1. Засварчин 

Та эд зүйл засаж янзлах гарын дүйтэй бол өөрийн гэсэн засварын төв ажиллуулаарай. Танд багахан сурталчилгаа л хэрэгтэй. 

  1. Жижиг ажлууд гүйцэтгэх

Жижиг ажлууд гэдэг нь богино хугацаанд хийж дуусгах боломжтой ажил юм. Үүнд сэтгэгдэл бичих, судалгаа бөглөх, бичлэг үзэх зэрэг багтана. Овойж оцойтол их мөнгө өгөхгүй ч дуслыг хураавал далай гэдэг байх аа. 

  1. Сошиал медиа менежер

Олон нийтийн сүлжээ сайт дахь аккаунтаа харуулж хандуулах хэрэгцээ олон компанид бий. Зарим нь таныг гол хөгжүүлэгч, админаа ч болгож мэднэ. 

  1. Стилист

Та хувцас загварт дуртай бол, мөн гэрээсээ ажиллах хүсэлтэй бол цахим стилист хийгээрэй. Цагт 15 доллар олж болно.

  1. Судалгаа бөглөгч 

Долларын саятан болгохгүй ч судалгаа бөглөөд 1-50 доллар олно. Та бүтээгдэхүүний талаарх санал сэтгэгдэл, дэлгүүр хэсэх зуршлынхаа тухай судалгаа бөглөхөд л хангалттай. 

  1. Татварын мэргэжилтэн

Улирлын чанартай ажил хэдий ч оргил үедээ 30 мянган доллар олох боломжтой. 

  1. Мэргэжилтэн 

Одоо цагт хүмүүс аливаа ажил хийхдээ мэргэжилтнээс асуудаг болсон. Сүүлийн үед том компанид хандахын оронд нарийн мэргэжлийн хүнд хандах нь ихэсчээ. Та энэхүүсайтад хандан бүртгүүлвэл 15-280 хүртэлх доллар олох боломжтой. 

  1. Цахим сувилагч 

Танд сувилах эрх байдаг бол эрүүл мэндийн менежмент, даатгалын компанид ажиллаж болно. 

  1. Хуулан бичигч, галиглагч 

Дуу бичлэг сонсоод бичиж буулгах ажил. Тухайлбал, лекц, эмчийн заавар байж болох бөгөөд цагт 25 доллар хүртэлх мөнгө олж болно. 

  1. Орчуулагч 

Та эх хэлээсээ гадна ямар нэг гадаад хэл төгс эзэмшсэн бол зүгээр суух цаг биш. Боломжийг эрэлхийл. 

  1. Аяллын зууч 

Хямд, тохилог газар, үзэж харах газар олох бол таны гол үүрэг. 

  1. Виртуал туслах 

Та зохион байгуулалт сайтай, мөн цахим шууданд хариу өгөх, хугацаат төлөвлөгөө зохиох, тоо баримт оруулах, сошиал медиа хариуцах чадвартай бол энэ ажил танд төгч зохицно. Цагт 10-15 доллар олон боломжтой. 

  1. Виртуал олон нийтийн харилцааны төлөөлөгч 

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олон нийттэй харилцагч байгууллагуудтай хамтрах төсөв санхүү байдаггүй. Тиймээс олон нийттэй харилцах мэргэжилтэн хөлсөлдөг байна. 

  1. Виртуал зуучлагч  

Энэ ажлыг та хаанаас ч хийж болох бөгөөд ажил олгогч нарт яг тохирох хүмүүсийг нь олж өгөх үүрэгтэй. Та ажилд орох хүсэлтэй хүмүүсийн анкетыг нягталж, ярилцлага авахад нь туслахад болно. Ийм ажилхийгээд цагт 125 доллар олдог ч хүмүүс бий. 

  1. Виртуал сургагч багш

Та ямар нэг салбарт үнэхээр туршлагатай бол оюутнуудад ухаалаг гар утас, эсвэл Skype-аар хичээл зааж цагт 15-35 доллар олоорой. 

  1. Дуу оруулагч 

Та сайхан хоолойтой, мөн Англи хэлний цэвэр дуудлагатай бол цагт 56-72 доллар олж болно. 

  1. Веб хөгжүүлэгч

Та вебсайт хийж чаддаг бол төрлөөс нь хамаараад жилд 55-175 мянган доллар олж чадна. 

  1. Веб хайлтыг үнэлэгч 

Цахим хайлтын үр дүнг оновчтой байлгахын тулд хайлтын системтэй компаниуд хүмүүсээр шалгалт хийлгэдэг. Туршлага шаардлагагүй бөгөөд цагт 12-15 доллар олох боломжтой. 

  1. Вебсайт туршигч 

Бизнес эхлэгчид вебсайтаа хэрэглэгчдэд ойлгомжтой, хүмүүсийг татсан байлгахыг хүсдэг. Тиймээс хүмүүсийг 10-15 доллараар цалинжуулж вебсайтаа туршуулдаг. Ингэж шалгахад 15-20 минут л хангалттай. 

  1. Зохиолч 

Аль ч салбарын бизнест жижиг хэмжээний сурталчилгаанаас эхлээд бичих зүйл маш их гардаг. Тиймээс та бичих, зохиох чадвартай бол цагт 10-100 доллар олох боломж байна.