Б.Баясгалан
08 сарын 27, 2018
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ
АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН
ШАЛГАЛТЫН ЗАР
2018.08.17 Улаанбаатар хот
Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх болон нөөц бүрдүүлэх зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, сувилагч, холбоо, мэдээллийн инженер, эргүүл, харуулын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээч архивч, нярав, харуулчин зэрэг нийт 226 ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны мэдээллийг Та бүхэн Энд дарж үзнэ үү.
Ажлын байр /албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй бөгөөд бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат: Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн цагдаагийн газар, Эргүүл, хамгаалалтын газар, Замын цагдаагийн алба, Автобааз, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангид, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн тусгай салаанд тус тус 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.
Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр /Даваа гараг/-ийн 10.00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги /Хамгаалалтын хоёрдугаар газар/-т зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.
Сул орон тоонд өрсөлдөх иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:
Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас https://www.police.gov.mn/, ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 70191043дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.18] ・ 2020.12.23 Хариулах
sain bnu manai nohor tsagdaagiin baiguullagt ajillaj bsn 2020 onii songon shalgaruulalt hezee boloh bol
Зочин [202.126.90.121] ・ 2020.11.26 Хариулах
Sain bn uu bi tsagdaagiin baiguullagt 2004-2008 ond ajilaj baisan yum odoo ergeed orj bolh bolwuu
Санал болгох
1 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
2 "Төрийн шагналын тухай" хуулийн төсөл: Шагналын хавтгайрлыг зогсоож, чөлөөт нийгэмд нийцүүлэх шинэчлэл
3 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
4 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
5 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал бол брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм