Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхний ээлжинд ирсэн 70 мянган өрхөд суурилуулж заавар зөвөлгөөг нь хүргэсэн. Гэвч үлдсэн угаарын хийн мэдрэгчийг үйлдэрлэгч БНХАУ-д шинэ төрлийн короновирусын халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогссонтой холбоотойгоор угаар мэдрэгчийг үйлдвэрлэх, тээвэрлэн ирэх, айл өрхүүдэд тараах асуудал хойшилсон байсан.

Хэд хоногийн өмнөөс эхлэн угаар мэдрэгчийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэлжээ.

Тус угаар мэдрэгчүүдийн хувьд үйлдвэрээсээ битүүмжлэгдэн гарч, Монгол Улсын хил дээр дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлсний дараа өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газарт мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийн хүлээн авчээ.

Угаар мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэхэд олон хүний хөл хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа тул Улсын онцгой комиссын шуурхай штабын шийдвэрээр тодорхой хугацаанд хойшлуулж, олон хүн төвлөрүүлэхгүйгээр дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, төрийн албан хаагчдаар дамжуулж хүргэхээр төлөвлөсөн.

Тиймээс угаарын хийн мэдрэгчийг тараах хүртэл иргэд та бүхэн хаврын дулааны улирал эхэлж, гэр байшингийн гадна, дотно агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэгтэй холбогдуулан зуух пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа хөөлж, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байхыг сануулья.

Мөн угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд даруй цонх хаалгаа нээж, агаар сэлгэлт хийх бөгөөд угаар мэдрэгчийг унтрааж болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс