HBO-ийн “нүцгэн бие их гарах тусмаа дээр” гэдэг бодлогод талархмой. Үүний ачаар “Хаадын тоглоом” цувралаас хязгаарыг давсан сексийн хэсгүүдийг үзэж болно. Зохиол, зураг авалт, байрлал, жүжиглэлт гээд л нүд салгахын аргагүй байхаар бодож, эдгээр хэсэгт ихээхэн ач холбогдол тэд өгдөг. Ингээд цувралын хамгийн халуухан, нүүрээ дарж байгаад хурууныхаа салаагаар үзмээр 9 хэсгийг эргэн сануулъя. Мэдээж нэгдүгээрт "хамгийн, хамгийн" нь жагссан байгаа. 

9. Сэм болон Гилли


Гал дүрэлзүүлсэн халуухан хэсэг биш ч “Хаадын тоглоом” цувралаас үүнээс илүү сэтгэл татам мөч олох гээд үзээрэй л дээ. 

Халууны хэм: ????

8. Дейнерис болон Жон Сноу

Халуухан гэхээс илүү “заваан” хэсэг байсныг нь мэдэж байна л даа. Хамаатнуудын энэ харилцааг тойрсон маргаан, жигшил их байсан. Гэхдээ л үүнээс хойш Жон Сноуийн өгзөг интернетийг “эвдэх” шахсан биз дээ.

Халууны хэм: ????

7. Серсей болон Жейме

Цус ойртсон энэ секс дэндүү олон дүрмийг эвдэж, хязгаарыг давсан болохоор нь жагсаалтад орууллаа. Гэхдээ эгч, дүү гэдгийг нь эс тооцвол халуухан л харагддаг биз дээ?

Халууны хэм: ???? ????

6. Дейнерис болон түүний зарц

Хал Дрогогийн сэтгэлийг татахын тулд Дейнерис зарц эмэгтэйгээр “хичээл” заалгадгийг санаж байна уу. “Нүдээрээ харилц, дээр нь гар” гээд л… Ямартай ч халуухан мөч байсантай хэн ч маргахгүй биз. 

Халууны хэм: ???? ???? ????

5.Дейнерис болон Даарио 

Дейнерис нөхөр Хал Дрогог таалал төгссөний дараа гашуудлаа тайлах гэж хэсэг хугацаа зарцуулсан. Харин үүний дараа ч халуухан зүйл болсон доо. 

Халууны хэм:  ???? ???? ???? ????

4. Миссандея болон Саарал өт

Энэ хэсэг удаан хүлээлт үүсгэсэн, эмэгтэйдээ аман секс хийж өгсөн гэдгээрээ онцлог. Телевизийн сувгаар ийм зүйл гараад байхгүй л болов уу. Тэд нэг нэгэндээ эргэлт буцалтгүйгээр дурласан, мөн тэднийг тийм эмзэг байхыг харах үнэхээр хайр татам.

Халууны хэм: ???? ???? ???? ???? ????

3. Лорас болон Ренли

“Хаадын цуврал”-д эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдийн нүцгэн бие гарах нь олон. Гэхдээ цувралд ижил хүйстэн эрчүүдийн хэд хэдэн секс хэсэг багтсан. Тухайлбал энэ. 

Халууны хэм: ???? ???? ???? ???? ???? ????

2. Робб болон Талиса

Жагсаалтын дээгүүр бичигдсэний учир нь секс хийхийн өмнөх хэсэг нь үнэхээр тачаангуй, сэтгэл хөдөлгөм болохоор тэр. Гэхдээ үүнээс илүүтэй Роббын арьсан хантаазны үдээсийг Талиса тайлах мөч…

Халууны хэм: ???? ???? ???? ???? ???? ???? ????

1. Жон болон Игритт

Жон Сноу юу чаддагаа энд л харуулсан даа. Бүдэг гэрэлтэй агуйд эмэгтэй хүнд аман секс хийж өгөөд л.

Халууны хэм: ???? ???? ???? ???? ???? ???? ????????