Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган “Дисковер Монголиа-2019” болж байна.

Чуулганыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээлээ. Тэрээр "УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжих шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгож, үүнтэй холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна" гэлээ 

Мөн тэрээр "Цаашид нүүрсний салбарт дунд болон урт хугацаанд нүүрс-химийн үйлдвэрийг хөгжүүлэх, нүүрсний давхаргын метаны хайгуул, олборлолтыг эхлүүлэх нь бидний зорилтын томоохон хэсэг юм" гэв.

УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжих шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгож, үүнтэй холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байгааг мэдээллээ.

IPO хийж төвлөрүүлсэн хөрөнгийг авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам.долларын төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах аж. Ингэснээр, нэгд, Монголоос экспортолж буй нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, хоёрт, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байна.

“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан эрчим хүчийг онцолно.

Эрчим хүчийг онцолсон хуралдааны даргалагч нь Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан байх юм. Тус хуралдааны үеэр “Эликсир энержи лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нейл Йонг “Дотоодын зах зээлийг нүүрсний давхаргын метанаар хангах тухай” гэсэн сэдвээр илтгэл тавих юм. Үүнээс гадна “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Газрын тос боловсруулах үйлдвэр” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. Уг илтгэлүүдийн дараа “Монгол улсын геологийн боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.