Манай улс сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэдэг.  Энэ сарын цусаа бэлэглэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиж цусаа бэлэглэсэн донор бүрийг "Улаанбаатар смарт карт" ХХК-аас автобусны U money картаар урамшууллаа.

Мөн энэхүү өдрийн хүрээнд 20 удаа цусаа бэлэглэсэн донор Т.Хараабаясгалан, Б.Буянтогтох, Б.Болор, Б.Баасанцэрэн нарт “Бахархал-20”, 10 удаа цусаа бэлэглэсэн донор М.Мөнхшүр, Ц.Цоггэрэл нарт “Бахархал-10” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэв.