Алдарт “Time” сэтгүүлээс өнгөрсөн жилийн хамгийн шилдэг гэрэл зургийг нэрлэж байна.

Хатан хаан Элизабет Трампын гэр бүлийнхнийг Букингэмийн ордонд хүлээн авч, төрийн хүндэтгэлийн оройн зоог барив.   /6 дугаар сарын 3/

Сальвадор улсын иргэн Оскар Альберто Мартинез Рамирез хоёр настай охин Валериагийн хамт мөрнийг гаталж, АНУ-ын хилийг давах гэж яваад живжээ. Энэхүү зураг олон сая хүнийг зүрхийг шимшрүүлсэн билээ. /6 дугаар сарын 24/

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хөдөлгөөнийг өдөөсөн Шведийн сурагч Грета Тунберг хуралд оролцохоор яваа нь. 16 настай Грета нь тус сэтгүүлийн оны хүнээр шалгарч байсан эрхмүүд дундаас хамгийн залууд тооцогдож байна. /12 дугаар сарын 5/

Бяцхан тэмцэгчид.Есдүгээр сарын 20-нд нийт 160 гаруй улсад өсвөр үе залуучууд байгаль хамгаалах хөдөлгөөнд нэгдэн, жагсаал, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохын тулд хичээл хаясан билээ. /9 дүгээр сарын 20/

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өлдөж ядарсан цагаан баавгай  Оросын тосгонд орж ирэв. /12 дугаар сарын 6/

АНУ-ын Алабама, Жоржи мужид болсон торнадо хуй салхины дараа...


Хонконгийн цагдаагийн газрын ойролцоо. Босогчийг баривчилж байгаа нь.../8 дугаар сарын 11/

Нью-Йорк хотын загварын долоо хоног /9 дүгээр сар/

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гэргийн хамт. Парис дахь Элисейн ордонд. Ерөнхийлөгч ажлаа дуусгаж байх үеэр. /9 дүгээр сарын 23/

Их Британий ерөнхий сайд Тереза Мей ажлаа өгөх албан мэдэгдэл хийх үеэр.  Тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгээ  “Надад энэ улсын хоёр дахь гэхдээ лав сүүлчийнх биш эмэгтэй Ерөнхий сайд болох хувь тохиосон. Би  сэтгэлдээ хорсол, гомдол биш харин хайртай  эх орныхоо төлөө зүтгэх боломжтой байсанд  хувиршгүй   талархлыг  мэдэрч энэхүү алхмыг  хийлээ” гэж нүдэндээ нулимстай төгсгөсөн юм. /5 дугаар сарын 25/

АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог үнсэж буй гэрэл зураг ярианы сэдэв болж "Франц үнсэлт", Vogue сэтгүүлийн сурталчилгааны гэрэл зураг шиг гэх мэтээр бичигдсэн билээ. Их долоогийн уулзалтын үеэр. /8 дугаар сарын 27/