Фото: Сэлбэ голын эрэг дагуу амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа

Б.Баясгалан
10 сарын 11, 2019

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой талбайг байгууллаа.

Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг “Элит констракшн” ХХК-тай хамтран Төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалтаар иж бүрэн засварлаж ашиглалтад оруулсан юм.

Сэлбэ голын эрэг дагуух тохижилтыг өмнөхтэй нь харьцуулан хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

сэлбэ гол амралтын талбай

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.