Сэлбэ гол дагуу үерийн хамгаалалтын далан барих ажил 90 хувьтай байна

Peak.mn
06 сарын 17, 2025

Сэлбэ гол дагуу Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий үерийн хамгаалалтын даланг барих ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан билээ. Мэргэжилтнүүдийн зүгээс ойрын жилүүдэд 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг анхааруулж буй.

ЗурагТайлбар



Үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил энэ сарын 30-нд дуусах бол наймдугаар сарын 30-нд нийт ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө гэдгийг “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар хэллээ.

Цаашид “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр үерийн далан, явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ Сэлбэ голын байгалийн тогтцыг алдуулахгүйгээр тохижилтын ажлыг гүйцэтгэнэ гэдгийг НЗДТГ-аас тодотголоо.  

Холбоотой сэдвүүд

бороо сэлбэ гол үерийн далан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.