Түүнийг Рован Ли Харцуйкер гэдэг. Анх хөөмий судлахаар 10 гаруй жилийн  өмнө Монголд ирж байсан түүхтэй. Өдгөө төрөлх нутаг Нидерландадаа монгол гэр барин амьдардаг. График дизайнерын чиглэлээр ажилладаг тэрбээр брэндүүдийн вэб сайтыг дагнан хийдэг аж.

Рован монгол бүсгүйг сонгож амьдралаа холбожээ. Мөн л түүний монгол ахуйг, хөөмийг сонирхдог нь гэргийтэй нь танилцуулах шалтгаан болсон байна.