Дорнод, Сүхбаатарт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

П.Мөнгөнсор
09 сарын 17, 2026

Дорнод аймгийн Халхгол суманд-2, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүртгэгдсэн 5 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

Намрын цагт өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг. 

Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.