Өнөөдөр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Бөөрний төвийн Бөөр Судлалын Тасагт 67 сая төгрөгийн үнэ бүхий зүүний чиглүүлэгчтэй Допплер хэт авиан хамгийн орчин үеийн аппарат гардуулж өглөө. Энэхүү аппаратыг гардуулах ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, УНТЭ-ийн эмч, сувилагч болон удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Эрүүл мэндийн өвчлөлийн статистикаас үзвэл бөөр, шээсний замын эмгэгээс үүдэлтэй өвчлөл хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дөрөвт жагсдаг байна. Үндэсний хэмжээнд мэргэшсэн УНТЭ-ийн Бөөрний төвд жилдээ 1,200 өвчтөн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн бөөр судлалын тасагт 18,000 гаруй үзлэг хийдэг ба бөөрний тодорхой эмгэгүүдийг эрт оношлоход шаардлагатай аппарат байхгүйн улмаас хожуу шатанд оношлогдон хүндэрч, цөөнгүй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ороход хүрдэг байна.
Харин Оюу толгой компани бөөрний эмгэгийн эрт оношилгоонд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх зүүний чиглүүлэгчтэй Допплер хэт авиан аппаратыг УНТЭ-т бэлэглэснээр бөөрний өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулах, цаашлаад олон хүний амь насыг аврах боломж бүрдэж байна. Тэр дундаа УНТЭ-ээр үйлчлүүлэгчид гадаад улсад өндөр зардал гарган оношилгоо хийлгэхгүйгээр Монголдоо энэ аппаратаар үйлчлүүлэх бүрэн боломж нээгдлээ.
197.210.76.36
Хариулах 14 өдрийн өмнө
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд зориулж 500,000 долларын сайн мөнгө санал болгох болно. Намайг Доктор Максвелл гэдэг бөгөөд би Билл Рот эмнэлгүүдэд мэдрэлийн эмч, эмнэлгийн зөвлөхөөр ажилладаг. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ-д байрладаг бөгөөд зөвхөн ноцтой сэтгэлгээтэй хүмүүс л хэрэгтэй. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органууд бидэнтэй цахим шуудангаар болон шууд холбогдоно уу. Имэйл: birothhospital@gmail.com Whatsapp дугаар:+31648670212 Whatsapp дугаар: +1 (850) 3137832 Viber: +31648670212 Хүндэтгэсэн Intl-ийн зөвлөх үйлчилгээний дарга. ДР Максвелл С.
0 0