БНХАУ-д тэргүүлэх финтек компани болох ANT санхүүгийн нэгдэл нь хэрэглэгчдэд ногоон санхүүжилтийг сурталчлах зорилгоор өргөн хүрээний төслийг хэрэгжүүлээд байна. Компаниас интернет, санхүү болон “low-carbon lifestyle” буюу нүүрсхүчлийн хийн бага ялгаралтай амьдралын хэв маягийг нэгтгэн гаргасан “Ant Forest” аппликэйшн нь Ant-ийн хэрэглэгчдэд өөрсдийн ялгаруулсан нүүрсхүчлийн хийг багасгах боломжийг олгож байна. 

Ингэхдээ,

 (a) хэрэглэгчид ухаалаг гар утаснаасаа нүүрсхүчлийн хийг багасгахад оруулсан хувь нэмрээ харах боломж, 

(b) виртуал хаягийг нь “ногоон эрчим хүч”-ээрх орлоготой болгох, 

(c) тухайн орлогоор нь мод тарьж урамшуулах гэсэн гурван алхамт хөтөлбөрийг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Хэрэглэгчид алхах, эсвэл олон нийтийн унаагаар зорчих мөн хэрэглээний зардал, торгууль, эмнэлэгийн зардлаа онлайнаар төлөх зэрэг нүүрсхүчлийн хийн ялгарал багатай үйл ажиллагааг хийсэн нь тооцоологдож, “ногоон эрчим хүч”-ийг дансандаа нэмнэ. Ногоон эрчим хүч нь виртуал дансандаа виртуал мод тарих хангалттай хэмжээнд хүрэхэд Ant санхүүгийн нэгдэл болон хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс бодитоор мод тарьдаг байна.

Гайхалтай нь уг хөтөлбөр төсөөлж байснаас хамаагүй олон хэрэглэгчийг хамарч богино хугацаанд хамарч чадсан байна. 

2016 оны 8 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэлх 6 сарын хугацаанд БНХАУ-ын 200 гаруй сая иргэн сайн дураараа аянд нэгдсэн нь Ant-ийн хэрэглэгчдийн 44%, БНХАУ-ын насанд хүрсэн хүн амын 20% буюу дэлхийн хүн амын 3%-тай тэнцэж байна. Энэхүү амьдралын хэв маягийн өөрчлөлт нь үүсч болох байсан 150,000 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлаас сэргийлж, Ant санхүүгийн нэгдэл 2017 оны 1 дүгээр сар гэхэд 1 сая мод, 2019 он гэхэд 100 сая модыг  933 км2 буюу 130,000 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх талбайд суулгажээ.