Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/ “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хандивлалаа.

Хандивыг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов.

Монгол, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас үзүүлж буй энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж байна гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.