Фэйсбүүк хаягаар нь нэвтэрч мөнгө луйварддаг залуус баригдлаа

Х.Оргил
07 сарын 22, 2018

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мөнгө залилан авч байсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тэднийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.
Дээрх этгээдүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлээр эрүүгийн хэсэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.

Эдгээр залуус олон тооны иргэний фэйсбүүк хаяг болон интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Brute-force халдлагаар олж авч ашиглаж байсан нь тогтоогдсон ажээ. Тэдний учруулсан хохирол нэлээд их бөгөөд нарийвчлан шалгаж байгаа юм.

Уг хэрэгтэй холбогдуулан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он сар өдрөө хийдэг нийтлэг алдааг давтахгүй байхыг санууллаа.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.