Сошиал орчин хүмүүсийн хоёр дахь гэр шиг болсон энэ цагт “Лайк” “Шэйр” цуглуулж чадах болов уу гэсэн сэтгэлийн түгшүүр хэрэглэгчдийн дунд элбэг тохиолдох болсон. Мөн энэ нь даамжирвал сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тэгвэл энэ байдлыг засах арга хэмжээг Фэйсбүүк компани авч эхэлжээ.

Өчигдрөөс эхлээд Инстаграм хэрэглэгчид нийтэлсэн зураг дээр нь хэдэн “Like” дарагдсаныг нийтэд харуулахгүй байх сонголттой болсон байна.Ингэснээр бусдад таалагдах эсэхэд санаа зоволгүйгээр нийтлэлийнхээ агуулгад анхаарал төвлөрүүлэх боломжтой болно гэж Фэйсбүүк компани үзжээ.

“Like”-ын тоог харуулах эсэхээ анх зураг нийтлэхдээ, эсвэл дараа нь ч тохируулж болох юм байна. Ийм нэмэлт тохируулгыг ойрын 2-3 долоо хоногийн дотор Фэйсбүүк платформд бас нэвтрүүлэхээр болжээ. Шинэ тохируулгыг Фэйсбүүк компани хоёр жилийн өмнөөс цөөн тооны хэрэглэгчдийн хүрээнд туршиж эхэлсэн юм.

Дараах зураг дээрээс тохируулгыг хэрхэн идэвхжүүлэхийг харах боломжтой.