Эрүүл мэндийн яамнаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

Б.Баясгалан
02 сарын 03, 2019

Улаан бурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байна.
Уг өвчлөл нь Улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байна.

Иймд:

  • Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юмуу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх 
  • Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх
  • Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид яаралтай хандана уу


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.