Н.Жавхлан
08 сарын 28, 2024
Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг хүүхдэд 9 сартайгаас эхэлж хийдэг (хоёр дахь вакцин нь 2 настай).
Хэрвээ ээж нь улаанбурхан өвчнөөр өвчилсөн эсвэл вакцин хийлгэсэн бол түүний биед улаанбурханы эсрэг эсрэгбиетүүд байгаа ба үүнийг хүүхэд эхийн сүүгээр дамжин хүлээн авдаг. Энэ дархлаа нь эхний 6 сард хүүхдийг хамгаалах дархлаа болно. Тиймээс та хүүхдээ ойр ойрхон сайн хөхүүлэх нь чухал.
Харин эх нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, вакцин хийлгээгүй бол хүүхэд харамсалтай нь хамгаалалт авахгүй. Тиймээс хүүхэд асрах нь маш чухал:
Хэрвээ эцэг эх, хамт амьдарч буй гэр бүлийн хүмүүс улаанбурхан өвчнөөр өмнө өвдөж байгаагүй, вакцин хийгээгүй бол харъяа эрүүл мэндийн байгууллагад очиж вакцинд хамрагдана уу.
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.