Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт бичээчийн сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Боловсролын шаардлага:

  • Их, дээд сургуулийг бакалавр болон түүнээс зэрэгтэй төгссөн байх.

Мэргэжил/мэргэшлийн шаардлага:

  • Архивын ерөнхий газрын дэргэдэх “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн анхан шатны 1 сарын сургалтанд суралцсан байх.
  • Архивч, бичиг хэргийн чиглэлээр мэргэжлийн их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно.

Туршлага:

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.

Ур чадвар:

  • Монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй.
  • Оффисын хэрэглээний програмуудыг бүрэнэзэмшсэн, 10 хуруугаар стандартын дагуу түргэн бичих /шивэх/ чадвартай байх.
  • Англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй байх.
  • Багаар хамтран ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай, ажлын ачаалал даах, хурдан шуурхай ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг- 2%/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ нотариатаар баталгаажуулах/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, 110 тоот өрөөнд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-2, Засгийн газрын VIII байр, Төрийн захиргааны удирдлагын газар, 110 тоот өрөө

Утасны дугаар: 261858


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам