Б.Баясгалан
07 сарын 14, 2019
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, наадамчин олон сэтгэл тэнэгэр наадаж өндөрлөлөө.
Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс онцлох 6 эшлэлийг хүргэж байна.
1. Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг.
2. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмд түшиглэн их түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоож, гүрэн улсаа байгуулж явсан.
3. Монгол төрийн их наадам нь Та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр мөн.
4. Гайхамшигт Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, “Дэлхийн соёлын өв” хэмээн тодорхойлсон юм.
5. Наадмын дараанаас 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.
6. Өнөөгийн Та бидэнд тусгаар тогтнол, түүх соёлоо ямагт зүрхэн толт, нүдний цэцгий мэт эрхэмлэн хайрлаж явах түүхэн үүрэг буйг Монгол наадам маань сануулж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.