Л.Баяржаргал
08 сарын 28, 2017
Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээл заадаг уламжлал тогтоосон. Харин энэ хичээлийн жилд шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад хичээл заахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр есдүгээр сарын 1-нд эх орондоо байхгүй учир хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж видео мэндчилгээ илгээх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга тус өдрүүдэд Жудо бөхийн холбооны ажлаар Унгар улсад албан бус айлчлал хийнэ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд буюу баасан гарагт, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 4-ний өдрийн даваа гарагт эхлүүлэх шийдвэрийг холбогдох яамнаас гаргажээ.
ерөнхийлөгч сургууль хичээлийн шинэ жил цэцэрлэг мэндчилгээ теле хичээл
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.