Ерөнхий сайд Тереза Мэй албаа өгч эцсийн үгээ хэлэхдээ нулимс дуслуулав

Х.Оргил
05 сарын 24, 2019

Их Британийг Европын Холбооноос гаргах асуудлаарх байр суурийг нь парламент нь 3 дахь удаагаа хүлээж авахаас татгалзсаны дараа Ерөнхий сайд Тереза Мэй албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа.

Тэрбээр огцрох мэдэгдлээ уншиж дуусах үедээ хоолой нь чичирч "Энэ албыг хаших нэр төрийн хэрэг байлаа. Би албан тушаалаасаа бууж байна. Би бол Английн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд, гэхдээ сүүлчийнх ч биш. Би элдвийн санаа бодолгүй ажлаа өглөө. Хайртай эх орныхоо төлөө зүтгэх боломжийг олгосонд хязгааргүй их баярлалаа" гэж хэлсэн юм.

Ийнхүү хэлээд тэрбээр цааш алхахдаа уйлсан байна.

Бичлэг


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.