Авлигын болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой мөн хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг, орон нутгийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн даруй прокурор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байхыг Улсын ерөнхий прокурор чиглэл болгожээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч нартай хамтран ажиллах, хуулиар хориглосноос бусад тохиолдолд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, прокурорын байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх ажлыг идэвхжүүлэхийг нийт прокурорын газруудад даалгасан байна.

Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, бодитой, үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас нийтэд хүргэх зорилготой юм.