Замын-Үүд боомттой хиллэдэг БНХАУ-ын Эрээн хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх штаб өнгөрсөн Бямба гаригт нэгдүгээр зэргийн хөл хорио тогтоосноо зарлаж, албан мэдэгдэл гаргажээ.

Одоогоор БНХАУ-ын ӨМӨЗО-д шинэ коронавирусний халдварын сэжигтэй 1533 иргэн эмнэлгийн хяналтад байна. Коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсон  54 тохиолдол бүртгэгджээ. Үүнд Ордос хотод 11, Бугат хотод 10, Хөххотод 7, Баяннуурт 6, Хөлөнбуйрт 5 тохиолдол бүртгэгдсэн аж.

Мэдэгдэлд,

Нэгдүгээрт, шинэ коронавирусийн тархалт ихтэй газраас Эрээн хот руу ирэхийг төлөвлөж байгаа иргэд тархалт зогсохоос өмнө ирэхгүй байхыг сануулж байна. Үүнийг зөрчсөн иргэнийг албадан буцаах, эсвэл тусгаарлах газарт 14 хоног хөл хорионд байлгах бөгөөд гарах зардлыг тухайн иргэн өөрөө даана.

Хоёрдугаарт, Вирусийн эрсдэл ихтэй газраас хэдийн ирсэн иргэд гэртээ 14 хоног байх бөгөөд дураараа гадагш гарч үл болно. 

Гуравдугаарт, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах товчоо иргэдэд энэхүү зарлан мэдээлэх хуудсыг WeChat болон бусад сувгаар шуурхай хүргэж мэдээлэх үүрэгтэй. 

Дөрөвдүгээрт, цагдаагийн газар, хороодын хариуцлагатай ажилчид нэгэнт Эрээн хотод ирсэн хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхыг хянаж ажиллахыг үүрэгдэв" гэжээ.