Турк улсын худалдан авсан тав дахь үеийн F-35 сөнөөгч нисэх онгоцуудыг АНУ нийлүүлэхээс татгалзсан тохиолдолд Турк улс Олон улсын арбитрийн шүүхэд хандана гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт мэдэгдсэнийг телевизийн Haber Turk суваг уламжлав.
 
“Сөнөөгч нисэх онгоцууд худалдан авах асуудлаар Турк улс “F-35”-аас өөр онгоц авах боломжийг ч авч хэлэлцэхийг үгүйсгэхгүй байгаа. Туркийн эрх баригчид хоёр талын харилцаанд найрсаг бодлого баримталж ирсэн боловч АНУ-ын эрх баригчид хэзээ адилхан хандаж байгаагүй. Бид тэвчээртэй хүлээсээр байгаа” гэж Туркийн төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
 
“Турк улс Оросын пуужингийн “С-400” цогцолборыг худалдан авах нь Туркийн эсрэг АНУ-ын засаг захиргаанаас хориг арга авч хэрэгжүүлэхэд хүргэж, хоёр талын харилцаанд чанарын өөрчлөл оруулна. Турк улсын худалдан авсан F-35 сөнөөгч нисэх онгоцуудыг АНУ нийлүүлэхээс татгалзаж ч болзошгүй юм” АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ болон Евразийн асуудал хариуцсан туслах Уэсс Митчелл зургадугаар сарын 26-нд анхааруулсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг