Туркийн инфляц гуравдугаар сард 61 хувь байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард 70 хувь хүрсэн байна. Томоохон хотууд түүний дотор Анкара хотод үнийн өсөлтийн эсрэг эсэргүүцлийн жагсаал шил шилээ даран болж байна. 

Тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган 2002 онд төрийн эрхийг авснаас хойш анх удаа томоохон эдийн засгийн огцом уналттай тулгарч байна. Нэгэн цагт гадаадын хөрөнгө оруулагч нарт хамгийн таатай өсөж буй зах зээл гэгддэг байсан Турк улсын мөнгөн тэмдэгт лирийн ханш 44 хувь унаж шалдаа бууж байна. Орос, Украины дайн, ковид цар тахлын нөгөөгөөс болж эрчим хүчний үнэ огцом өссөн. Тээвэр ложистикийн салбарын үнийн өсөлт 105 хувь өссөн бол хоол, хүнсний барааны үнэ 89 хувь өсчээ. 

Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө харилцаагаа таслаад байсан Персийн булангийн орнуудтай харилцаагаа сэргээж, санхүүгийн дэмжлэг авахыг Ерөнхийлөгч Эрдоган хичээж байна. Эдийн засгийн шинэ хөтөлбөрийн хүрээнд инфляц буурна гэж түүний эрх баригч нам амлаж байгаа ч Украины дайнаас болж энэ жилдээ өндөр хэвээр байх төлөвтэй байна.

Эх сурвалж. https://www.aljazeera.com/