Б.Баясгалан
04 сарын 19, 2019
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, санхүүжилт босголт, ногдол ашиг хуваарилалт, тусгай зөвшөөрөл зэрэг асуудлуудаар" өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа.
Тус асуулгад:
1. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн зарим үйл ажиллагааны талаар,
2. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах талаар,
3. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалт татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх ажлын биелэлтийн талаар,
4. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Орон нутгийн хөгжил, говьчуудын төлөө хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар гэсэн үндсэн 4 асуудлын хүрээнд дэлгэрэнгүй асуулга тавьжээ.
Ерөнхий сайдад хүргүүлсэн Асуулга бүхий тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.