Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас компанийн байранд боллоо. Дэлхий дахинд шинэ коронавирус халдвар тархаад буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмжийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулав.    

 

Ээлжит бус хурлыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал удирдсан бөгөөд хувьцаа эзэмшигч иргэдэд нээлттэй, цахимаар хэлбэрээр компанийн www.ett.mn вэб сайт болон www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжууллаа. 

 

Хуралд компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцов.