Х.Оргил
08 сарын 24, 2020
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 12 цаг 14 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ үеэр төрийн албан хаагч хэмээн тодорхойлогддоггүй хэрнээ төсвөөс цалинждаг төрийн өмчит компани, байгууллагын албан хаагчдын албан тушаалын статус, ажлын гүйцэтгэлийн асуудлаар тоо баримт дурдан шүүмжлэлт байр суурь илэрхийлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр санал хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр:
"Эрдэнэс Монгол" гэхэд 2009 онд 37 ажилтантай байсан. 2017 онд 88 хүний оронтой болж нэмэгджээ. 10 жилийн дунджаар төрийн өмчийн нэг компанийн нэг албан хаагч нэг жилд нэг л ажил хийж гүйцэтгэсэн гэдэг дүн гарсан байна. Энэ тоо юу хэлээд байна вэ. Ерөөсөө хэт данхайсан бүтэцтэй л байгаагийн илрэл. Газар хэлтсийн дарга гээд 10 гаруй хүн байна. 2-3 хүний дээр нэг дарга байгаа юм. Гэтэл үр дүнгийн дүр зураг ийм л байна. Ажлын дүр зураг гаргахгүй бол энэ асуудал явахгүй.
Бас нэг зүйл бол аудитын үр дүн. Үүнийг авч үзэхийн тулд анхаарч үзэх асуудал байна. Жишээ нь Аудитын байгууллагын хамаарал бүхий хүмүүс төрийн өмчийн компаниудад хүмүүсээ шахдаг гэсэн мэдээлэл байна. Ингээд аудит хийсэн ч зөрчлийг нь дардаг. Яагаад дардаг гэхээр хэрвээ зөрчил дутагдал илэрвэл тухайн аудит хийсэн хүн шүүх дээр гэрчийн мэдүүлэг өгдөг. Үүнээсээ төвөгшөөдөг, үндсэндээ гэмт хэргийн процесс, шүүхийн нүсэр процессоос зугтаадаг байх нь. Иймээс хэргийг дардаг, хамаатнуудаа шахдаг гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.40.145] ・ 2020.08.25 Хариулах
Ийм мэдлэг сэтгэлтэй хүмүүсээр Их хурал засгийн газар бүрддэг бол хурдан хөгжинө дөө уг нь
Зочин [64.119.20.194] ・ 2020.08.25 Хариулах
Анхаарал хандуулах цаг нь болсон!!!
Зочин [139.5.218.147] ・ 2020.08.25 Хариулах
хэлтсийн дарга бурт нэг зовлох ондор цалинтай оорсдийн ойрын хамаатан тэтгэврийн хогшчуул ажиллаж байгаа
Санал болгох
1 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
2 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
3 Сэтгүүлч Г.Энэбиш: Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг загнаж уурлах биш мэдээллээ нээлттэй өгөх соёлд суралцаасай
4 Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол залуусын ирээдүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн
5 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг