Сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр  553 хүнээс  Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 48100  боллоо.  Тодруулбал, Улаанбаатарт 516,  орон нутагт 30 тохиолдол шинээр бүртгэгджээ.  Таван хүн нас барж, Covid-19 халдварын шалтгаант нас баралт нийт 205 боллоо. Мөн хугацаанд 1,234 хүн эдгэрсэн.

Нас барсан хүмүүсийн тухайд 78- 82 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 39,564 хүн эдгэрсэн байгаа бол уг өвчний хүндрэлээр нийт 205 хүн нас барсан

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,261
  • Хүндэвтэр-1,443
  • Хүнд-517
  • Маш хүнд-106 хүн байгаа юм