Энэ сарын 29-нд хилийн боомтууд амарна

Б.Баясгалан
12 сарын 12, 2018

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2018 оны 12 дугаар сарын 29 -ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны 1  дүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тус тус тохиож байгаа тул  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Холбоотой сэдвүүд

амралт хилийн боомт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.