ЭМЯ: Сүүлийн 24 цагт 889 хүнээс коронавирус илэрч, 5 хүн нас барлаа

Б.Баясгалан
04 сарын 19, 2021

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.19/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 889 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 767 нь Улаанбаатар хотод, 1198 нь орон нутагт бүртгэгдсэн бол дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан тохиолдол байна.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 767, Увсад 5, Ховдод 18, Баян-Өлгийд 1, Завханд 2, Булганд 1, Хөвсгөлд 3, Эрдэнэтэд 26, Өвөрхангайд 4, Сэлэнгэд 4, Архангайд 5, Төв аймагт 29, Дархан-Уулд 16, Дундговьд 1, Хэнтийд 3 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 2.667, Улаанбаатар хотод нийт 19.643 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 22.884 боллоо. Тэдний 12.409 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 524 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Таван хүн нас барж, нийт нас баралт 49 боллоо.

Одоо нийт 3.366 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 63, хүнд 241, хүндэвтэр 869, хөнгөн 2.193 хүн байна" хэмээлээ.


Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол олноор илэрч байна.

Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд 704 хүнээс
  • 4 дүгээр сарын 13-нд 885 хүнээс 
  • 4 дүгээр сарын 14-нд 1220 хүнээс
  • 4 дүгээр сарын 15-нд 742 хүнээс
  • 4 дүгээр сарын 16-нд 1.107 хүнээс 
  • 4 дүгээр сарын 17-нд 983 хүнээс
  • 4 дүгээр сарын 18-нд 1340 хүнээс 
  • 4 дүгээр сарын 19-нд 889 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

коронавирус эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.