Б.Баясгалан
03 сарын 05, 2021
Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралд оролцож, үг хэлэх үеэрээ "Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал ихсэж, эмэгтэйчүүдийн гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарц байдаггүй" хэмээсэн нь нэлээд шуугиан үүсгээд байна.
Л.Оюун-Эрдэнэ "Сайн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ,
Авлигын индексээр манай улс 111 дүгээрт жагсаж байна. Зарим улсад парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэй гишүүдийн тоо их байх тусам авлигын индекс, хүнд суртал багасаж байгаа үзүүлэлт байдаг. Тиймээс Засгийн газрын зүгээс 111 дүгээр байгаагаа 3 жилийн хугацаанд 50 хувиар бууруулах зорилтыг тавъя. Гэхдээ энэ бол амаргүй зорилт.
Үүнд эмэгтэйчүүдийн оролцоо туйлын их. Улс төрд эмэгтэйчүүд оролцсоноор нийгэмд ямар сайн зүйлс ирэх вэ гэдгийг ярих хэрэгтэй.
Хэрвээ ийм байдлаар хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал ихсэж, эмэгтэйчүүд 18-19 насандаа гэрлэх нь ихэсвэл эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг. Ингэснээр хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай ажиллах хүч 1.5 сая иргэн. Үүний 50 хувь нь идэвхгүй байж огт болохгүй.
Ийм асуудлуудыг татан гаргаж ирж шийдвэрлэхгүйгээр урсаад яваад байж болохгүй" хэмээсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн "Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал ихсэж, эмэгтэйчүүдийн гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарц байдаггүй" гэдэг талаар цахим хэн, юу хэлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:
Эмэгтэй хүн цэргийн алба хааж, цэргийн эрдэмд суралцахыг огт буруутгахгүй. Цэргийн алба хаах шалтгаан, хүсэл нь эрчүүдийнхээс ялгарахгүй, дутахгүй гэдэгт итгэнэ. Харин ажилгүй юмнууд, залуудаа гэрлээд хүүхэдтэй болоод байна гэдэг шалтгаанаар цэрэгт явуулахыг бол ойлгохгүй! pic.twitter.com/ItOhJwhAh6
— Temuujin Kh (@Temuujin_Kh) March 5, 2021
МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам:
Эм цэргийн баяр 8 нд болох юм байна.МАХНы 100 гаруйн найр дуусахгүй,эр цэргийнх нь 18 нд болно өглөө сэрээд л нэг баяр сайхан байнааа ккк кзк вакцин хийгэсний гээл...
— Д.Сосорбарам (@so_tovgor) March 5, 2021
Шог зураач С.Цогтбаяр:
Эрчүүддээ гэж энүүхэндээ аминчлан шивэгнэж захиж анхааруулахад
— Samandar Tsogtbayar (@satso999) March 5, 2021
Цаадуулын чинь гарт ганжин ганпанз,заазуур тонгорог байхадл хангалттай хөнөөлтэй осолтой байгаам чинь заавал автомат Ака, Пулемёт бариулах гэж зүтгэх хэрэг байна уу даа гүү юу?Бид нар цөөхүүлээшдээ?Сайн л бодоорой доо pic.twitter.com/UNmtZ8fC9o
"Никитон" хамтлагийн гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших:
Эмэгтэйчүүд-г цэрэгт явуулах гээд нүд нь хорсоод байгаа бол эхнэр,эгчээ,өөрийнхөө багт ажиллаж бгаа залуу дарга,зөвлөхүүдээ явуул гэж зөвлөе дөө. Угаасаа цэрэг нь зодоон нүдүүрээс гадна барилгачин,төмөр замчин болсон.Бодвол эмэгтэйч-д цэрэгт очвол тогооч,цэвэрлэгч л хийлгэх биз
— Bayartsetseg (@BayartsetsegJ) March 5, 2021
Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах нь хөгжлийн гарц лав биш. Хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг ЦЭРЭГ бий болгодоггүй юм. Эмэгтэйчүүд эрт гэрлэсэндээ ажил хийх идэвхгүй байгаа юм биш. Хүүхдийг нь авах цэцэрлэг, харах хүнгүй учраас гэртээ суухад хүрдэг.
— БУЯНАА.МН (@erdene457) March 5, 2021
Цэрэг арми гэхээр л манайхан нөгөө л хуучин сэтгэгдлээрээ муугаар боддог.Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч ЖИЖИГ орнууд бүгд шахуу эмэгтэйчүүд нь цэргийн алба хаадаг тэндээсээ өндөр шалгуураар улс төрд ордог.Армиар хүмүүжсэн хүн ёс зүйтэй бдаг.#ИзраилСолонгосСингапурСкандинавынорнууд
— Ө.Ууганбаатар (@uuganbaatar976) March 5, 2021
Олчихлоо!
— Temuujin Batmunkh (@temuujin71) March 5, 2021
Өнөөдрийн сэдэв: ХҮҮХЭН ЦЭРЭГ.
Хандлага: Хүүхнүүд дэмжиж бна.
Үр дүн: Сонгуулиар цэргийн хүн сонгоно!
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.