Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт дуусч, дүн нь Боловсролын үнэлгээний төвийн сайтад байршуулжээ.

Илүү нарийвчилсан онооны судалгаа хараахан гараагүй байгаа аж. Босго онооны тухайд төрийн өмчийн их, дээд сургууль 480, хувийн өмчийн их, дээд сургууль 410, орон нутгийн их, дээд сургууль 400 гэж заажээ. Энэ сарын 24-өөс эхлээд сурагчид хуваариа авч эхлэх юм.

Сонирхуулахад ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтаар Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймгийн сурагчид тэргүүлсэн бол Баян-Өлгий, Дорнод, Сэлэнгэ аймгийнхан сүүл мушгижээ.

Математикийн шалгалтад Увс, Дундговь, Өвөрхангай аймгийн сурагчид тэргүүлсэн байна.