Цэдэнбалын Цэрэндолгор
03 сарын 19, 2019
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор тараагдсан агаар цэвэршүүлэгчийн хэрэглээнд шалгалт хийжээ.
СХД-ийн Ирээдүй цогцолбор 1 дүгээр бага сургуульд 33 агаар цэвэршүүлэгч тараагдсан ба 5б, 4б бүлэгт хэрэглэж байгаа агаар цэвэршүүлэгчийн HEPA болон нүүрсэн шүүлтүүрүүдийн гялгар уутыг авалгүйгээр ажиллуулж байсан зөрчил илэрчээ. Байцаагч нар газар дээр нь зөрчлийг арилгуулан ашиглалтын заавар зөвлөгөө өгч, улсын байцаагчийн зөвлөмж хүргэлээ.
Өмнө нь Баянгол дүүрэгт энэ төрлийн шалгалт хийсэн бөгөөд 66, 97, 157, 164 дүгээр цэцэрлэгийн нийт 45 агаар цэвэршүүлэгчийг хэрхэн хэрэглэж байгааг хянажээ.
Илэрсэн зөрчил нь:
-Гарын авлага, заавартай танилцдаггүй,
-Усгүй ажиллуулдаг,
-HEPA шүүлтүүр бохирдолтой,
-Хэрхэн яаж цэвэрлэх талаар мэддэггүй,
-Агаар цэвэршүүлэгч дотор харандаа, амны цаас хийсэн зэрэг зөрчлүүд илэрлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.