Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжлэн хийж байна. 

Шалгалтад Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэг, 97 дугаар цэцэрлэг, 157 дугаар цэцэрлэг, 164 дүгээр цэцэрлэгийн нийт 45 агаар цэвэршүүлэгчийг хэрхэн хэрэглэж байгааг хянажээ. 

Илэрсэн зөрчил нь:

-Гарын авлага, заавартай танилцдаггүй,

-Усгүй ажиллуулдаг, 

-HEPA шүүлтүүр бохирдолтой, 

-Хэрхэн яаж цэвэрлэх талаар мэддэггүй,

-Агаар цэвэршүүлэгч дотор харандаа, амны цаас хийсэн зэрэг зөрчлүүд илэрлээ.

Агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу зөв ашиглаж хэвшвэл дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг багш нар төдийлэн мэдэхгүй байгаа нь ийнхүү батлагдсан байна. Тиймээс заавар зөвлөмж өгчээ.