Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох хэргийг хэлэлцсэн билээ.

Уг хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд заргаа авч, Э.Бат-Үүл хоёр сар торгуулахаар болсон юм.

Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэн "Бат-Үүл нь З.Энхболдыг гүтгэсэн гэх хэрэгт анхан, давах дээр ялагдлаа. Ялагдахаараа шүүх шударга бус гэж байгаа юм биш, зүгээр 1 асуулт байна. Хэрэгт хуурамч нотлох баримт оруулсан, шүүх ч тийм байна гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр баримтдаа үндэслээд хэрэг шийдсэн. Байж болох?" хэмээн жиргэсэн байна.

Харин Э.Бат-Үүл "Гэхдээ шударга шүүхээр шүүлгэх эрхийнхээ төлөө цаашдаа ч тэмцэнэ.Хүмүүс ээ !торгуулиас  айж амаа хамхиж болохгүй шүү! Монголын путинчүүдэд ялагдаж болохгүй шүү!" Нийслэлийн давахын шүүх ЕТГ-ын дарга З.Энхболдын талд шийдвэр гаргалаа. Намайг 2 сая төгрөгөөр торгосон шийдвэрийг хэвээр үлдээлээ. Би шударга шүүхээр шүүлгэх эрхээ л эдлэхийг хүссэн юм. Ийм эрх үгүй болсныг надаар өргөл барин харууллаа.Нэгэнт шүүхээр шийдвэр гарсан тул төлнө!" хэмээжээ.