Залуусын шүтээн болсон Түпак (Tupac) нь рэп, хип хопыг үндэслэгчдийн нэг гэдгийг бид мэднэ. 

Тэрээр 1996 оны 9 дүгээр сарын 7-нд Лас Вегасын "MGM Grand"-аас "Club 662" шөнийн клубийн нээлт рүү явсан. Гэтэл тухайн өдрийн 11 цаг 15 минутын үед үл танигдах цагаан өнгийн кадиллак машинаас түүний унаж явсан BMW машин руу гал нээжээ. Түпак суманд оногдож, хүнд шарх авсан учир яаралтай эмнэлэгт хүргэгдэн, зургаан өдрийн дараа нас баржээ. Даруй 20 гаруй жил болсон ч түүний хэрэг одоо болтол шийдвэрлэгдээгүй хэвээр.

Тус хэрэгтэй холбоотойгоор Рэппер Кэффэ Д нэгэн мэдээллийг бичлэгээр цацжээ. Энэхүү бичлэгтээ тэрээр өөрийгөө дээрх үл танигдах цагаан кадиллак машинд байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тухайгаа хэлэхдээ “Би хар тамхины зуучлагч байсан, түүний үхлийн талаар хэлж чадах цорын ганц амьд гэрч, хүмүүс намайг 20 жил хайсан, гэхдээ би өөрийгөө илчилж байгаа шалтгаан нь би хавдартай. Надад алдах юм огтхон ч байхгүй. Одоо миний гол анхаарах зүйл бол үнэн” гэжээ. 

Буудалцаан болохоос өмнө "MGM Grand"-д Түпак болон түүнтэй хамт явсан Найт нар Кэффэгийн үеэл Орландо Андерсантай маргалдсан байна. Аллагын гол буруутангаар Андерсон буруутгагдаж байсан боловч, түүнийг баривчлаагүй. Хоёр жилийн дараа тэр нас баржээ. Кэффэ Д түүний унаж явсан машины ард Андерсон болон түүний найз сууж явсан байна. Тэр аллага үйлдсэн этгээдийн нэрийг хэлэхээс татгалзсан нь “street code” буюу тэдний дагадаг дүрэмтэй холбоотой гэсэн байна.

Нэрээ нууцалсан этгээд, Лас Вегасын мэдээний сувагт баривчлага “ойрхон” байгаа гэж мэдэгджээ. Харин Лас Вегасын цагдаагийн газраас "Энэ хэрэг нээлттэй хэвээр байгаа. Бид ойрын хэдэн сар энэ хэргийн талаар сурвалжилсан. Хэрэгтнийг баривчлах гэж байгаа талаар хэд хэдэн мэдэгдэл гарсан ч энэ нь худал мэдүүлэг гэдгийг мэдэгдье. Хэрэг нээлттэй хэвээр байгаа” хэмээн мэдээлжээ.