Инстаграм болон олон нийтийн сүлжээгээр дуучин Drake-ийн “In My Feeling” клипний бүжгийн давалгаа явж байна.

Та бул чулууны дор нуугдчихаагүй бол Drake-ийн “In My Feeling” дууны зарим хувилбаруудыг аль хэдийн үзсэн байх. Энэ давалгааг инстаграмд Shiggy хэмээх нэртэй нэгэн нөхөр эхлүүлсэн бөгөөд Оdell Beckham-с авхуулаад жүжигчин Will Smith , дуучин Ciara нар өөрийн хувилбараа оруулжээ. Энэхүү давалгаа нь машинаас үсрэн бууж уг дууны хэмнэлд тааруулан бүжиглэх юм. Дуучин Ану ч мөн уг дуун дээр эвсэлтэй бүжиглэн, өөрийн блогтоо оруулан уг давалгааг үргэлжлүүлжээ.

Уг дууны клипийг Шинэ Орлеанд авсан бөгөөд Ла Ла Антону буюу “KeKe” хэмээх муу нэртэй залуугын үйл явдалыг хөгжилтэй харуулдаг. Тус клипний бүжиг нь энэ зуны трэнд болж байгаа билээ.