П.Мөнгөнсор
10 сарын 22, 2026
Дорноговь аймгийн музей, сургалт судалгааны төв үзэсгэлэнгийн танхимдаа “Номын сан” байгуулжээ.
Тус номын санд музейгээс эрхлэн хэвлүүлсэн соёл, түүхийн судалгааны бүтээлүүдээс гадна музейн сан хөмрөг, үйл ажиллагаатай холбоотой эрдэмтдийн бүтээсэн ном, товхимол, гарын авлага зэргийг багтаасан байна.
Тухайлбал, соёл, шинжлэх ухаан, боловсролын 34, үзмэрийн дээжис 49, үл хөдлөх дурсгалын 31, түүх, соёлын байгалийн дурсгалт зүйлийг хамгаалах 35, байгалийн шинжлэх ухааны 13, лавлагааны хэвлэлүүд 100, соёлын биет бус өвийн 39, музейн судлал 75, төр эрх зүй, хууль цаазын 24, түүхийн шинжлэх ухааны 17, шашин, шид тарни, чөлөөт сэтгэлгээний 27, “Дорноговь судлал” чиглэлээр 25 буюу нийт 469 ном бүтээлийг олны хүртээл болгожээ.
Энэхүү номын санг байгуулснаар музейн ажилтнууд сургалт судалгааны чиглэлээр цаашид гүнзгийрүүлж суралцах, мэдлэгээ өргөтгөх боломжтой болсноос гадна музейн чиглэлээр суралцах, судалгаа хийх хүмүүст ч боломж нээгдэж байгаа юм.
Ташрамд, тус музей 2025 оныхоо үйл ажиллагаагаар улсын хэмжээнд зургаадугаар байрт шалгарч үр дүнд суурилсан санхүүжилтээрээ энэхүү номын санг тохижуулсан байна.
Аймгийн Музей, сургалт судалгааны төв үзвэрийн зургаан танхимтай, 6000 орчим үзмэр, эд өлгийн зүйлс бүхий сан хөмрөгтэй.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.