Кэнийн дундын зайн гүйлтийн тамирчин Кипиегон Бэт допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсаны улмаас тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулжээ. 20 настай залуу тамирчны хувьд өнгөрсөн жил Лондон хотод зохион байгуулагдсан ДАШТ-ий 800 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Тэрээр ийнхүү эрх бүхий байгууллагаас дараагийн шийд гарах хүртэл тодорхойгүй хугацаагаар ямар нэг тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байна.