Өмнөд Солонгосоос гаралтай 75 настай эмээ бодибилдингийн тэмцээнд шагнал хүртсэн нь нас бол тоо гэдгийн бодит нотолгоо болжээ.

Түүнийг Лим Жонг Со гэдэг бөгөөд бодибилдингийн тэмцээнд 2 дугаар байр эзэлснийг нь харуулсан зургууд саяхан сошиал медиа дээр тархжээ. 

1944 онд төрсөн Лим багаасаа идэвхтэй нэгэн байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар нас ахих тусам илүү их дасгал хийж эхэлсэн байна.

Тэрээр "Би дасгал хийх дуртай. 35 жил аэробикаар хичээллэсэн ч стенозтой болж, баруун хөлөөрөө алхаж чадахгүй болсон. Эмчилгээний нэг хэсэг байсан тул би өнгөрсөн оны 5 дугаар сараас биеийн тамирын заал руу явж эхэлсэн. Амжилтад хүрэхийн тулд аливаа зүйлийг итгэлтэй, цуцалтгүй хийх шаардлагатай" хэмээн ярьжээ. Мөн тэрээр наснаас үл хамааран мөрөөдлийнхөө араас зүтгэхийг хүн бүрт уриалжээ.

Улмаар тогтмол дасгал хийсний ачаар биеэ галбиржуулж, 30-аас дээш насны эмэгтэйчүүдтэй өрсөлдөхөөр тус тэмцээнд оржээ. Учир нь ахмадуудын ангилал гэж байдаггүй аж.