Баярмаагийн Баярчимэг
07 сарын 02, 2021
Үндэсний их баяр наамдыг тэмдэглэхийг шаардсан уяачид Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийлээ. 500 гаруй уяачид өглөөний 6 цагаас хойш яармагийн задгай хэсэгт цуглан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өмнө шаардлагаа хүргүүлэхээр төв талбай руу хөдөлсөн юм. Жагсагчдын төлөөллөөс хэвлэлийн бага хурал хийж, уяачдын жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн, монгол соёлын дархлааг унагаж байгаа гэж хэлэв.
Үүнтэй холбогдууланн өнөөдөр өглөөний уг үйл явдалд сэтгэгдлээ хуваалцсан олны танил эрхмүүдийн онцлох жиргээг хүргэж байна.
1.
Уяачид жагсах гэнэ. Зөв шд. Адилхан бизнес, ажил хөдөлмөр. Бизнесээ нээ! гэдэг чинь наадмаа ч хий гэсэн үг. Нөү наадам, нөү хорио гэдэг бол намайг чөлөөл, тэднийг хорь гэсэн үг. Тэгш эрх!
— Ч.Лодойсамбуу (@Lodoisambuu) July 1, 2021
2.
Өчигдрийн залуус бусдын төлөө жагссан. Өнөөдрийн уяачид өөрсдийнхөө төлөө жагсаж байна. Ялгаа нь тэр.
— Barhas (@BarhasTs) July 2, 2021
3.
Нигерийн Боко Харам гээд зэвсэгт бүлэглэл хүүхдээр арми хийдгээрээ дэлхийд алдартай.
— Хариад (@hariad_uyanga) July 1, 2021
Алдаршиж бга шалтгаан нь хүүхэд ашиглаж бга увайгүй, ёс зүйгүй үйлдлүүд нь.
Манай нөгөө "төрт ёс барьж бга" уяачид тэгсэн ялгаагүй шасс. Ичээчээ. pic.twitter.com/2B8Eo9TpD4
4.
Уяачид цэвэр сонирхлоороо морио уядаг. Татвар төлдөг бизнес эрхлэгч нартаа нөхөн төлбөр төлөөгүй улс. Уяачид юу төлөв?
— Lutaa (@LutochirT) July 2, 2021
5.
Цар тахлын үед цахимаар наадна гэдэг нь ухаандаа нэг иймэрхүү юм байсан уу? pic.twitter.com/lUphjfEGTm
— Samandar Tsogtbayar (@satso999) July 2, 2021
6.
Nonaadam>yesnaadam pic.twitter.com/gOuycL4nq2
— Гончигийн Ундармаа (@ilbenkh) July 2, 2021
7.
Манай хувийн хэвшлийнхэн, ялангуяа ОТ-г "шимэн" амьдардаг аж ахуйн нэгжүүд урлаг, соёл, бөх, уяачид нараасаа эрхээ хамгаалах талаар суралцмаар юм кккк
— Ganzorig Vanchig (aka Vinzo) (@ganzorigv) July 2, 2021
8.
Уяачид эрх барьж байсан саяхан,
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) July 2, 2021
Зөвхөн уяачид гишүүн болж, зөвхөн уяачид сайд дарга хийж Их тэнгэрийн аманд шинэлдэг байлаа.
Өнөөдрийн тэдний цуглаан жагсаал харлаа, хэцүүхэн харагдана.
9.
Энэ бяцхан үрс унтаж амарч байх ёстой цаг нь ...Ингэж шөнө дунд бүлтийтэл чихцэлдэж зогсоод томчуудын зугаа цэнгэл, ухаангүй шийдвэрийн золиос болж цар тахлын энэ аймшигтай үед золиос болж болохгүй. Нэг нь л вирус авахад ташраараа тусахаар байна, хүүхдийн эрхийн маш ноцтой зөрчил pic.twitter.com/3P4ROEcpGD
— Ganjavkhlan (@zrameon) July 2, 2021
10.
Нээрээ уяачид бөхчүүд татвар төлдөг юм уу?
— Sunee1105 (@sunee2021) July 2, 2021
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.