ЦУОШГ-аас мэдээлснээр энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, шуурна.

Тодруулбал, энэ сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 27-нд төв аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 25-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 26-27-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Энэ сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр дулаарна.


Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.