Stranger Things (Credit: Credit: Netflix)                       

#1 Stranger Things

Бид бүхний дуртай цувралын 2-р бүлэг гарснаас хойш 2 жил өнгөрчээ. Уран зөгнөлт, аймшгийн кино гэхэд бас л урт хугацаа. Гэвч Дастин буюу  Гэйтн Матараццо сүүлчийн бүлгийг хамгийн аймар, хамгийн инээдтэй байхыг хэлсэн билээ. 

Индиана мужийн Хоукинсд нар очиж, цэцэрлэг, сургууль амарсан 1985 оны зун айлчлав. Жижиг хотод шинэ молл нээгдсэн нь Апсаид Даунаас ирсэн мангастай тулалдах төгс цэг болох аж. Жоис одоо ч хүртэл гэр бүлээ аюулгүй байлгахаах бүхнээ зориулсан хэвээр. Мангас Хоукинст хэзээ ч үхээгүй, тэр ч бүү хэл хувьсаж улам хүчтэй болсон. Энэ үед Элэвн болон түүний нөхөд ахин нэг удаа нэгдэж амьд үлдэхийн төлөө тэмцэх хэрэг гарна.                                       

            The Boys (Credit: Credit: Amazon Prime Video)

#2 The Boys

Супер баатрууд бодит амьдралд ямар байхыг зөгнөн харуулсан комик номоос сэдэвлэсэн энэхүү олон ангит кино Amazol Prime-аар өнгөрсөн сарын 26-нд нээлтээ хийсэн. Супер баатрууд эгэл хүмүүс бус, хамгийн алдартай одууд, улстөрч бөгөөд олон нийт тэднийг шүтэн биширдэг. Зохиолч Гарт Эннисийн The Boys ертөнцийн супер баатрууд муу хүн ч байх боломжтой. Эван Голдберг, Сэт Роган нар найруулсан уг кинонд The Seven нэртэй, дэлхийн хамгийн чадварлаг супер баатруудын бүлгэм болон хэсэг ажиглагчдийн хоорон дахь бохир тулаан гарна. 

Хьюи (Жэк Күэйд) өрөвдөн энэрэх сэтгэлгүй “Supe”-ийн гарт томоохон гарз амсаж сэтгэлийн шархтай үлдэнэ. Тэрбээр супер баатруудын хохирогчдод ямар ч найдвар байхгүйг мэдээд уур хилэнд автаж нууцлаг мөрдөгч Билли Бутчертэй танилцан багт нь элсэж суперүүдийн бохир нууцыг дэлгэхээр шийддэг.                                       

  

#3 Poldark

Сүүлчийн ангиараа биднийг хаднаас санжилж орхисон Poldark-ийн тав дахь буюу хамгийн сүүлчийн бүлэгт Росс (Эйдан Төрнэр), Демельза (Элеанор Томлинсон) эргэн ирнэ. Шинэ зууны хамтаар итгэл найдвар дүүрэн ирээдүй ирэх ч өнгөрсний хар сүүдэр Корнваллын дээрээс хараахан арилсангүй. Өнгөрсөн бүлэгт гарсан харамсалтай явдлуудын дараа Росс Уэстминстерийг ардаа орхиж хайртай хүмүүстэйгээ илүү их цаг хугацаа өнгөрөөхөөр шийдэх аж. 

Гэсэн хэдий ч хуучны анд нь тусламж хүсэхэд өөрийгөө ахин нэг удаа сорихыг хүснэ. Энисэс (Люк Норрис, Габриелла Уайлд) энэ асуудалд оролцоход Демельза нутгийг нь тойрсон аюултай тэмцэх хэрэгтэй болно. Энэ зуур Жорж (Жэк Фартинг) Эзэнт гүрэнд ноёрхсон дээдсүүдийн хээл хахуулийг таслахаар оролдох аж.       

#4 Orange Is the New Black

Личфийлдийн засан хүмүүжүүлэх газрын эмэгтэйчүүдтэй сүүлчийн удаа уулзах нь ээ. Долдугаар бүлгээр өндөрлөж буй уг цувралд хариулагдаагүй асуулт олон бий. Гол дүр Паипер Чэпман шоронгоос Софиа (Лавэрт Кокс)-тай хамт суллагдаад энгийн амьдралд яаж дасан зохицох бол. Нью Йоркийн дундаж давхрагынхны амьдралд Алекс (Лаура Прэпон)-гүйгээр хэрхэн нийцэх вэ?

Тэйстий (Даниэль Брукс) хийгээгүй хэргийнхээ төлөө буруутгагдаж шоронд эргээд орох аюулд орсон байгаа. Гэвч Синди, Сюзанн үнэнийг мэдэж байгаа болохоор бүх зүйл баларчихаагүй. Хэн бүхний дуртай шоронгийн найзууд болох Russian Doll-ийн Наташа Лионн Никигийн дүрээр, Даша Поланко Даяагийн дүрээр эргэн ирнэ. 

#5 Veronica Mars

Нептюнд шөнийн цагаар хувийн мөрдөгч хийдэг Вероника гэгч оюутны тухай киногоор Роб Томас нь Кристен Бэллийг алдартай болгосон. 

Шинэ бүлэгт Калифорнид гарсан дэлбэрэлт гарч төгсөгчид амь үрэгдсэнээс болж жуулчид зайлсхийнэ. Хохирогчдийн дунд байсан залуугийн гэр бүл Вероникаагаар хэргийг мөрдүүлэхээр хөлслөхөд яван явсаар сар гаруй үргэлжилсэн цэнгээнийг дуусгахыг хүссэн чинээлэг хүмүүс рүү хөтөлнө. Тэд жуулчдаас мөнгө олох бодлогыг эсэргүүцдэг бүлэг хүмүүс байж таардаг. 

#6 Dark Mon£y

Энэхүү дөрвөн бүлэгт цувралд Лондонд амьдардаг эгэл жирийн ажилчин гэр бүл Менсахсынхны тухай өгүүлнэ. Хамгийн бага хүү Исаак нь Холливудын маш том киноны зураг авалтад орж дууссан ч тэрбээр продюсертээ хүчирхийлүүлсэн тухай мэдээ Майнни (Бабу Цизей), Сэм (Жилл Хайлфпэнни) нарын ертөнцийг нураах шиг болно. 

Буруутгах сэтгэлээр дүүрэн байгаа ч шударга ёс тогтоолгох илүү дээр арга олоогүй тул амаа хамхих болзолтойгоор мөнгө авдаг. Нэгдүгээрт, энэ мөнгө шинэ амьдрал эхлүүлэхэд нь тус болно, хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн дарамтаас эмээж ийм шийдвэр гаргана. Гэсэн ч сэтгэл санааны хохирол нь гүн гүнзгий байсанд мөнгөөр сольсон зүйл нь хэтэрхий том байсан байж мэдэх. 

#7 Snowfall

Лос Анжелест халуун нар шарсан 1984 онд цагдаа нар Өмнөд хэсэг дэх хар тамхи, кокайны нэмэгдсэн хэрэглээг хянаж эхэлнэ. Түрүүч Андрэ Врайт (Маркус Хендерсон) Кингпин болон түүний хөрш Франклин Сэйнт (Дэмсон Идрис)-д хараагаа хандуулжээ. Тэр орчмын хууль хяналтын байгуулга хэдийнэ энэ хэргээр ажиллаж байгаа ч Тедди МакДоналд (Картер Хадсон) болон Тагнуулын төв газрынхан хар тамхины урсгал нийлүүлэлт зогсохгүй байхад анхаарч ажиллах аж. Энэ нь Төв Америк дахь коммунизмын эсрэг дайнд хөрөнгө оруулах зорилготой билээ. 

Үүний тулд Тедди Густаво Эль Озо Запата (Сержио Пэрис-Менчата)-г ашиглан Америк руу хар тамхи зөөх шинэ зам эрэлхийлнэ. Эрсдлийн хэмжээ нэмэгдсээр байх үед л томоохон тоглогчид эхлүүлсэн тоглоомынхоо сүйтгэх хүч чадлыг олж харах аж.