Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны 10 дугаар сарын 02, 03, 04-нд нийт 1823 хүний шинжилгээг хийсэн. 1822 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин 10 дугаар сарын 04-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ.

Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 314 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 307 нь эдгэрсэн. Эдгэрсэн 294 хүний бүх ажиглалт, тандалт дууссан. Гэрийн ажиглалтад 3 хүн, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-д 7 хүн эмчлүүлж буйгаас 5-ынх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна" хэмээлээ.