Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргагч дээд байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблей энэ долоо хоногт онлайнаар хуралдах гэж байна.

Хуралдааны зорилго нь Covid-19 цар тахалт өвчний вирусын гол буруутанг хайх, хараат бус асуулга явуулах үүндээ анх удаа гишүүн бус Тайванийг хөндлөнгөөр урьж оролцуулах гэж байна. Томоохон орнуудын удирдагчид үүн дотор Хятад болон Барууны орнууд ялангуяа АНУ оролцож цар тахалт өвчний хариуцлагыг аль тал хүлээх талаар ширүүн маргалдана гэж үзэж байна. Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин уг хуралдаанд үг хэлнэ гэж Хятадын Синхуа агентлаг мэдээллээ. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэинийг үг хэлэхийг урьсан байна.

Хуралдаанаас гарах тогтоолын төслийг Европын Холбоо боловсруулсан байна. Тогтоолд "аль нэг талыг баримтлаагүй, хараат бус, иж бүрэн үнэлгээ" хийх мөн вирусын эх сурвалж, гарал үүслийг тодорхойлох гэж тусгасан байна.

Нийт 110 гаруй улс орнууд тогтоолын төслийг дэмжихээ хэдийн илэрхийлсэн байна.